Нийтэлсэн өдөр: 2017.12.01, баасан
Өнөөдөр дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ өвчинтэй тэмцэх үндэсний өдөр (World AIDS Day) тохиож байна. Энэ өдөр нь олон улсын хэмжээнд эрүүлийг хамгаалах асуудалтай холбоотой онцгой өдрүүдийн нэг болсон. Хүн төрөлхтөний түүхэнд энэ аюулт өвчин хэр их хор уршиг дагуулдаг болох түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийтэд сурталчлах олон талт үйл ажиллагаа өргөн хүрээнд явагддаг.
Манай улсын хувьд "ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал, кинотеатруудаар үйлчлүүлсэн иргэдэд богино хэмжээний видео зөвлөмж үзүүлэх, НЗДТГ-ын харьяа агентлаг, аж ахуйн нэгж, албан газрын ажилтнууд “ХДХВ, ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр”-т нэгдэж буйгаа илэрхийлэн улаан туузаар ижилсэж, бэлгэвч тараах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах юм.
Анх 1981 оны зургаадугаар сарын 5-нд Америкийн “Өвчний хяналт, судалгаа эрхэлсэн төв”-д ДОХ /Дархлалын олдмол омсдол/ хэмээх шинэ төрлийн өвчний талаар бүртгэжээ.
ХДХВ, ДОХ өвчинтэй тэмцэх бүх дэлхийн өдрийг анх 1988 оны 12-дугаар сарын 1-нээс эхлэн тэмдэглэсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 15-49 насны 35 сая гаруй хүн ХДХВ-ээр халдварласан болохыг албан ёсоор бүртгэжээ.