Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний чуулган зохион байгуулагдав

Нийтэлсэн өдөр: 2017.11.13, даваа

      Олон улсын Улаан загалмай Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Ерөнхий Ассемблей 2017 оны 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд, Улаан загалмай Улаан хавирган сар Форум 2017 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний Төлөөлөгчдийн зөвлөлийн хурал 2017 оны 11 дүгээр сарын 10-11-ны өдрүүдэд Турк улсын Анаталья хотод болов.  

      Дэлхийн өнцөг булан бүрээс 190 үндэсний нийгэмлэгийн 1000 гаруй төлөөлөгчид, удирдагчид болон залуучууд оролцов. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан Санхүүгийн хороо, Дунд шатны хороо болон залуучуудын улаан загалмайн төлөөлөл гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг чуулганд амжилттай оролцлоо.

      11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль болж, Улаан загалмай удирдагчдаа сонгов. Энэхүү сонгууль нь 4 жилд нэг удаа зохион байгуулагддагаараа ач холбогдол өндөртэй юм.

ОУУЗУХСНХолбооны удирдлагад дараах Үндэсний Нийгэмлэгүүд сонгогдов.

Ерөнхийлөгч – Италийн улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч – Францеско Рокка

Дэд ерөнхийлөгч (Ази) – Хятадын улаан загалмай нийгэмлэг

Дэд ерөнхийлөгч (Америк) – Венезуэл улаан загалмай нийгэмлэг

Дэд ерөнхийлөгч (Африк) – Сенегал улаан загалмай нийгэмлэг

Дэд ерөнхийлөгч (Европ) – Туркийн улаан хавирган сар нийгэмлэг

Удирдах зөвлөлийн гишүүн (Ази)

  1. 1. Фижи улаан загалмай нийгэмлэг
  2. 2. Бангладеш улаан хавирган сар нийгэмлэг
  3. 3. Ираний улаан хавирган сар нийгэмлэг
  4. 4. Солонгосын улаан загалмай нийгэмлэг
  5. 5. Палестины улаан хавирган сар нийгэмлэг

Удирдах зөвлөлийн гишүүн (Америк)

  1. 1. Антигуа ба Барбуда улсын улаан загалмай нийгэмлэг
  2. 2. Аргентины улаан загалмай нийгэмлэг
  3. 3. Канадын улаан загалмай нийгэмлэг
  4. 4. Гайтигийн улаан загалмай нийгэмлэг
  5. 5. Гондурасын улаан загалмай нийгэмлэг

Удирдах зөвлөлийн гишүүн (Африк)

  1. 1. Зимбабвейн улаан загалмай нийгэмлэг
  2. 2. Нигер улсын улаан загалмай нийгэмлэг
  3. 3. Ливи улсын улаан хавирган сан нийгэмлэг
  4. 4. Конго улсын улаан загалмай нийгэмлэг
  5. 5. Этиоп улсын улаан загалмай нийгэмлэг

Удирдах зөвлөлийн гишүүн (Европ)

  1. 1. Британий улаан загалмай нийгэмлэг
  2. 2. Хорватын улаан загалмай нийгэмлэг
  3. 3. Данийн улаан загалмай нийгэмлэг
  4. 4. Гүржийн улаан загалмай нийгэмлэг
  5. 5. Испанийн улаан загалмай нийгэмлэг

      ОУУЗУХСНХолбооны Ерөнхийлөгчийн албыг 8 жил хашсан Тадатерү Коное шинээр сонгогдсон Итали улсын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Францеско Роккад хурал удирдан явуулдаг алхаа гардуулж бүрэн эрхээ шилжүүлэв. Австралийн улаан загалмай нийгэмлэг санаачлан 20 Үндэсний нийгэмлэгүүд нэгдэж Удирдах зөвлөлд сонгогдсон үндэсний нийгэмлэгүүдийг жендерийг тэгш байдлыг хангаж төлөөлөгчдөө сонгохыг уриалав. Үүний дараагаар 2017 оны 11 дүгээр сарын 10 –ны өдөр шинээр бүрэлдсэн удирдах зөвлөлийн анхдугаар хурал зохион байгуулагдав.

ОУУЗУХСНХолбооны Ерөнхийлөгч Тадатерү Коное 8 жилийн ажлаа дүгнэж тавьсан илтгэлдээ хэд хэдэн асуудлыг чухалчилж хөндсөн бөгөөд:

  1. 1. Үндэсний нийгэмлэгийн хүчин чадал
  2. 2.Сайн дурын идэвхтнүүд, тэдний аюулгүй байдал
  3. 3. Хууль журмыг дээдлэх байдал
  4. 4. Шударга байдал
  5. 5. Гамшгийн бэлэн байдал
  6. 6. Шилжин сууришилт
  7. 7. Хүмүүнлэгийн боловсрол
  8. 8. Хөрөнгө санхүүжилт гэсэн асуудлуудад Холбоо цаашид анхаарал хандуулан ажиллах шаардлагатайг онцолсон юм.

ОУУЗУХСНХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Элхаж Ас Си сүүлийн хоёр жилд хийсэн ажлын тайлангаа 190 үндэсний нийгэмлэгүүдэд танилцуулав.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд:

  • • Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг дэмжих сангаар дамжуулан 30 үндэсний нийгэмлэгт 1.5 сая швейцарь франкийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
  • • 12 үндэсний нийгэмлэгийн Стратеги төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэв.
  • • 20 үндэсний нийгэмлэгт Улаан загалмайн хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх дэмжлэг үзүүлэв.
  • • Олон нийтийн оролцоог дэмжих ба хариуцлагатай ил тод байдлыг хангах талаар 40 үндэсний нийгэмлэгт дэмжлэг үзүүлэв.
  • • 48 Гамшгийн үеийн яаралтай тусламжийн уриалга зарлаж, 219 сая швейцарь франкийн дэмжлэг үзүүлэв.
  • • Гамшгийн яаралтай үеийн сангаас 123 гамшигийн хариу арга хэмжээнд туслалцаа үзүүлэв.
  • • Европын 39 үндэсний нийгэмлэгүүд шилжин суурьшилтын асуудлаар үйл ажиллагаа зохион байгуулж, 100,000 сайн дурын идэвхтэн 13,000 ажилтнуудыг дайчлан ажиллуулав.
  • • Энэ оны байдлаар 99 үндэсний нийгэмлэг байгууллагын хүчин чадлын үнэлгээний эхний шатыг хийсэн байна.

      Уур амьсгалын өөрчлөлттэй холбогдолтой цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа бөгөөд жилд ойролцоогоор 400 гаруй гамшиг тохиолдож байна. Энэ нь 1970 оныхтой харьцуулбал 4 дахин өссөн үзүүлэлт юм. Иймд бид энэ цаг үед Үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулахад ач холбогдол өгч ажиллах шаардлагатайг Ерөнхий нарийн бичгийн дарга Элхаж Ас Си онцлов.

Ерөнхий Ассемблейн үеэр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон шинэ бэрхшээлүүдтэй нүүр тулгарч байгаа тул тэдгээрийг даван туулах, дасан зохицоход шинэ технологи, инноваци, шинэ арга барилаар ажиллах ёстойг онцолж байлаа.

      11 дүгээр сарын 9-ны өдөр Улаан загалмай Улаан Хавирган Сар Форум зохион байгуулагдсан бөгөөд хөдөлгөөний хэмжээнд яригдаж буй халуун сэдвүүдийг хөндөж, тэдгээр асуудлыг шийдэх шинэ гарц, технологи, инновацийн танилцуулгуудыг хийв. Дижиталжсан ирээдүй, нийгмийн сүлжээний ач холбогдол, шинээр үүсч буй тулгамдсан асуудал, ухаалаг хүмүүнлэгийн тусламж, мөнгөн тусламжийн хөтөлбөр болон тооноос чанарт гэсэн сэдвүүдийн хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулагдсан юм.

      11 дүгээр сарын 10-11-ны өдрүүдэд Төлөөлөгчдийн Зөвлөлийн хурал зохион байгуулагдсан бөгөөд Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний хэмжээнд хэлэлцэх асуудлуудыг 190 үндэсний нийгэмлэгүүд, Улаан загалмай хороо болон Холбоо хамтарч ярилцав.

      Энэ удаагийн Төлөөлөгчдийн Зөвлөлийн хурлаар Хөдөлгөөний хамтын ажиллагаа зохицуулалт, Хөдөлгөөний хэмжээнд хөрөнгө арвижуулах бодлого, эмзэг бүлгийн шилжин суурьшигчдын асуудал, цөмийн зэвсгээс татгалзах, боловсрол хүмүүнлэгийн хэрэгцээ, сэтгэцийн эрүүл мэнд нийгэм сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хэлхээ холбоог сэргээх бодлого боловсруулах, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд тухайн асуудлуудыг хариуцсан ажлын хэсгүүд байгуулагдав.

      Ээлжит Ерөнхий Ассемблей болон Төлөөлөгчдийн Зөвлөлийн хурал Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 1-14-ний өдрүүдэд Швейцарь улсын Женев хотод зохион байгуулагдахаар болов.

Монголын улаан загалмай нийгэмлэг нь 11 дүгээр сарын 6-9-ны өдрүүдэд хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд Монгол улсад зохион байгуулдаг хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа танилцуулах үзэсгэлэн гаргав.

      Хуралдааны өдрүүдэд Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хөтөлбөр хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал, Захиргаа удирдлагын газрын дарга Э.Энхтайван нар нийт 15 үндэсний нийгэмлэгүүдтэй хоёр талт хамтын ажиллагаагаа сайжруулах уулзалтуудыг хийв.

Хоёр талт уулзалтууд хийсэн үндэсний нийгэмлэгүүд:

  1. 1. Хятадын улаан загалмай нийгэмлэг
  2. 2. Солонгосын улаан загалмай нийгэмлэг
  3. 3. Туркын улаан хавирган сар нийгэмлэг
  4. 4. Японы улаан загалмай нийгэмлэг
  5. 5. Австралийн улаан загалмай нийгэмлэг
  6. 6. Финландын улаан загалмай нийгэмлэг
  7. 7. Британий улаан загалмай нийгэмлэг
  8. 8. Америкийн улаан загалмай нийгэмлэг
  9. 9. Канадын улаан загалмай нийгэмлэг
  10. 10. Индонезийн улаан загалмай нийгэмлэг
  11. 11. Оросын улаан загалмай нийгэмлэг
  12. 12. Италийн улаан загалмай нийгэмлэг
  13. 13. Киргизийн улаан хавирган сар нийгэмлэг
  14. 14. Люксенбургийн улаан загалмай нийгэмлэг
  15. 15. Монaкогийн улаан загалмай нийгэмлэг

Британий улаан загалмай нийгэмлэгийн удирдлагатай хийсэн уулзалт

Хятадын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагатай хийсэн уулзалт

Солонгосын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагатай хийсэн уулзалт

Австралтийн улаан загалмай нийгэмэгийн удирдлагатай хийсэн уулзалт

Канадын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагатай хийсэн уулзалт

 

БУСАД ЗУРГУУД