УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ДУНД ШАТНЫ ХОРООНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

Нийтэлсэн өдөр: 2017.10.09, даваа

УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ДУНД ШАТНЫ ХОРООНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

Улаанбаатар Төмөр Замын   Дунд шатны Улаан загалмайн хорооны дарга сонгон шалгаруулах болзлын тухай:

Ажлын байрны нэр: Дунд шатны хорооны дарга

Ажлын байрны зорилго:

  • • Монголын улаан загалмай нийгэмлэгийн хууль, дүрэм,  Стратеги болон Удирдах дээд, дунд шатны байгууллагын шийдвэрийг тухайн албан байгууллагын гишүүн ажилтнуудад танилцуулах, хэрэгжүүлэх ажлыг өдөр тутмын удирдлагаар хангаж, удирдан зохион байгуулна.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. 1. Хүмүүнлэгийн эрх зүй, Монголын улаан загалмай нийгэмлэгийн стратегийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг тухайн ДШХ-ны Анхан шатны хороонд хэрэгжүүлнэ.
  2. 2. Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрэм, журам, Стратегийн бодлогын  хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон Хүмүүнлэгийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
  3. 3. Гишүүнчлэлчийн эгнээг өргөжүүлэх, бүртгэлжүүлэх, татвар хандивыг төвлөрүүлэх ажлыг Дүрэм хэрэгжүүлэх журмын хүрээнд зохион байгуулна.
  4. 4. Анхан шатны хороод, сайн дурын идэвхтэн сонгуультныг мэргэжил арга зүйн тогтвортой удирдлагаар хангана.
  5. 5. Дунд шатны хорооны үйл ажилагааны болон санхүүгийн төлөвлөгөө, төсөвлөлтийг боловсруулж,  үр дүнтэй хэрэгжүүлнэ.
  6. 6. Орлого нэмэгдүүлэх, хөрөнгө арвижуулах үйл ажиллагааг холбогдох журмын дагуу зохион байгуулж, МУЗН-ийн Ерөнхий Нарийн Бичгийн Даргатай хийсэн үр дүнгийн гэрээг бүрэн хэрэгжүүлж тайлагнана.
  7. 7. Анхан шатны хорооны хөрөнгө, санхүүгийн зарцуулалтад хяналт тавьж, удирдлагаар хангана.
  8. 8. Дунд шатны хорооны түвшинд хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлнэ.
  9. 9. Орон нутгийн төр, захиргааны болон бусад байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дэмжлэг авч хамтран ажиллана.
  10. 10. Дунд шатны хорооны үйл ажиллагааны минимум стандартыг  хангаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • • Их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эмч, багш, нийгмийн ажилтан, эрх зүйч, эдийн засагч байх;
  • • Бусдыг манлайлах, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;
  • • Англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй байх;
  • • Компютерийн албан хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай байх;
  • • Үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх;
  • • Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ёс зүйн хэм хэмжээг хангасан байх;

Материал хүлээж авах эцсийн хугацаа: 2017 оны 10-р сарын 16-ны өдрийг дуустал МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын 302 тоотод болон         bayarchimeg.d@redcross.mn  хаягаар хүлээн авна.

  • • Сонгон шалгаруулалтын хугацааг жич зарлана. Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн хүн бүртэй ярилцлага хийнэ.

Бүрдүүлэх материал:

-Ажилд орохыг хүсэгчийн анкет

- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар

- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

- 2 хувь цээж зураг

 

 

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ГАЗАР