МУЗН-ээс түймэрийг унтраахад зориулж техник хэрэгслийг тусламж үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2017.07.16, ням

       Төв аймгийн Батсүмбэрт гарсан түймэр гамшгийн хэмжээнд хүрч, хүн хүч, техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.  Улсын онцгой комисс  гамшгийн байдалд хүрсэн түймрийг унтраах асуудлаар 2017 оны 7 сарын 16-ны өглөө  хуралдлаа.

 

       Одоогийн байдлаар буудах үүл бүрэлдээгүй, бороо орох нөхцөл бүрэлдээгүй  байна. Халуун,  хуурай салхины нөлөөгөөр түймэр улам асч,  гараар унтраахад дийлдэхээргүй болжээ.  Тиймээс  ОХУ-ын  Сибирийн захиргаанаас  гал унтраах  онгоц илгээх тусламж хүсэхээр болжээ.   

 

       МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Улсын онцгой гишүүн.  Тиймээс  МУЗН-ээс хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар ярилцсан байна.  

       Онцгой байдлын ерөнхий газраас нэн тэргүүнд  бэлэн мөнгө болон техник хэрэгслийн тусламж шаардлагатай байгаа талаар мэдэгдлээ.

МУЗН-ийн   Төв аймгийн Улаан загалмай хороо орон нутагт уриалга гарган  ажиллаж байна. 

 

       МУЗН-ийн Үндэсний гамшигтай тэмцэх  багийнхан түймрийн голомтод очиж нөхцөл байдлын үнэлгээ хийхээс гадна зарим шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр явлаа.

 

       Эхний ээлжинд гал сөнөөгчдөд зориулж 12 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий  50 ширхэг ажлын гутал, 50 ширхэг усны сав, 5 ширхэг галын үлээгч аппарат, 10 ширхэг галын цохиур, 10 ширхэг хувин, 10 ширхэг хүрз, 5 ширхэг ус шүршигч рло, 10 ширхэг тармуурыг  өгөхөөр боллоо.  

Мөн  МУЗН-ийн Анхны тусламжийн нөхөрлөл  түймэрийн голомтод очиж, эрүүл мэндийн тусламж үзүүлнэ.