Нийтэлсэн өдөр: 2017.07.01, бямба
МУЗН-ийн 2017 оны зуслан цугларалтын нээлт өнөөдөр боллоо. Энэ жил уламжлал ёсоор монгол орны өнцөг булан бүрээс 300 гаруй улаан загалмайч хүүхдүүд хүрэлцэн иржээ. Тэд Олон улсын Найрамдал төвд суралцаж, тоглож, үерхэж, нөхөрлөж, амарч долоо хоногийн турш хамтдаа байх юм.
Энэ жилийн Улаан загалмайчдын зуслан“Бид хамтдаа- Нэг дэлхий нэг ертөнцийн төлөө”,“Хүүхэд-залуус бид хүмүүнлэг ертөнцийн үндэс” гэсэн уриатай зохион байгуулагдаж байна.
Зуслангийн эхний өдөр “Өргөө гэр Найрамдал минь сайн байна уу”, “Хамтдаа бид нэг бүлгийнхэн” зэрэг хөтөлбөрийн дагуух үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
Дараагийн өдрүүдэд “Хүүхэд-залуус бид хүмүүнлэг ертөнцийн үндэс” олон улсын ээлжийн нээлт, улс орнуудын төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаа, “Хүмүүнлэгийн галт тэрэг-8” , “Бидний тэмүүлэл” амьдрах ур чадвар танин мэдэхүйн чадвар төлөвшүүлэхэд туслах хөгжлийн хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаа болно.
Мөн “Хэвтрийн өвчтөний асаргаа, сувилгаа” зэрэг улаан загалмайн хүмүүнлэгийн сургалтууд зохион байгуулагдана. “Хүүхэд-залуус бид хүмүүнлэг ертөнцийн үндэс” видео уралдаан зохион байгуулагдах юм.
Энэ жилийн онцлог нь Филиппин улсын Улаан загалмайч хүүхдүүд ирж амарч байна. Тэд монгол хүүхдүүдтэй нэгэн адил суралцаж, нөхөрлөхөөр анх удаа ирсэн юм.