Нийтэлсэн өдөр: 2017.06.13, мягмар
Хүмүүнлэгийн үйлсийг дэмжин ажилладаг байгууллага, хамт олонд талархал илэрхийлэх, цаашид хамтран ажиллах, хөрөнгө босгох зорилгоор Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүндэтгэлийн уулзалтыг Blue Sky Hotel & Towerт 05-р сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа МУЗН-ийн стратеги -2020 хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн.
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн дүүргийн УЗХ, Сүхбаатар,Төв, Дундговь аймгийн УЗХ-ны СДИ, түнш байгууллагууд, мөн урилгаар Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч Худалдаа Хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ард холдинг, Хаан банк, Монос, И-март худалдааны төв, АНУ-ын ЭСЯ, ОХУ-ны ЭСЯ-ны төлөөлөл, зочид оролцсон.
БЗД дэх Амгалан дулааны станц, СХД дэх гоо медикал ХХК, Төв аймгийн хоёр аж ахуйн нэгж байгуулага хамт олноор гишүүн байгуулагаар элсэж, хамтран ажиллах гэрээ үзэглэсэн.
Арга хэмжээний үеэр байгууллагууд хамтран ажиллах тал дээр тодорхой саналуудыг тавьсан. Үүнд:
Монголын эмч нарын нээлттэй нийгэмлэгийн захирал Мөнхбаяр:
Түншлэлийн уулзалтыг Солонгос улсад зохион байгуулах бөгөөд бүх ДШХ-ын дарга нарыг оролцуулахаа мэдэгдсэн.
Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий захирал Д.Цэрэнсамбуу:
- • 2016 онд УДБЭТ-ын хамт олон нэг тоглолтоо хандивын тоглолт болгож орлогыг хүмүүнлэгийн үйлст зориулж байсан.
- • 2017 онд УДЭТ-ын хамт олон түүчээлэн “Жаргаагүй нар” нэг удаагийн тоглолтоо хандивын тоглолт болгосон.
- • Энэхүү үйл ажиллагааг жил болгон уламжлал болгох саналтай байна. Гэрээ зурж баталгаажуулна.
Хамтран ажилладаг, хүмүүнлэгийн үйлст тодорхой хувь нэмрээ оруулсан УДБЭТ-ын хамт олонд Талархал-ын бичиг, УДЭТ-ын ерөнхий захирал Д.Цэрэнсамбуу, МУГЖ Б.Жаргалсайхан нарыг МУЗН-ийн ”Нигүүсэл” мөнгөн медалиар, Багахангай дүүргийн УЗХ-ны тэргүүн, НИХТ Б.Батнасанг МУЗН-ийн “Энэрэл” алтан медалиар шагнасан бөгөөд хийлч Ч.Дэлгэрцэцэгийг “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжиллөө.
Мөн уулзалтыг дэмжиж “Хаан хуур” морин хуурын хүүхдийн чуулгын хүүхдүүд, хуучирч Цэндсүрэн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн.
Уулзалтын үеэр дуудлага худалдаа зохион байгуулсан бөгөөд олсон орлогыг хүмүүнлэгийн үйлст зориулна