Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа!

Нийтэлсэн өдөр: 2017.05.08, даваа

      Жил бүрийн 5 дугаар сарын 8 Хүмүүнлэгийн өдөр. Энэхүү өдөрт зориулсан хүүхэд залуучуудын хөдөлгөөний флаш мобт 1000 хүүхэд оролцож бүжиглэв. Түүнээс гадна дуучин П.Баярцэнгэл, Оргил нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. Мөн хүмүүнлэг үйлстэн өсвөрийн улаан загалмайч хүүхдүүдийг шагнаж урамшуулав. Хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан дуудсан энэхүү арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.