Нийтэлсэн өдөр: 2017.05.03, лхагва
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Олон улсын Ротари Сангийн дэмжлэгтэйгээр Тайванийн Rui An Ротари клуб, Монгол дахь Номт Ротари Клубтэй хамтран Төв аймгийн Эрүүл мэндийн газрын Хүүхдийн тасагт 19 багц буюу 52.830 USD /тавин хоёр мянга найман зуун гуч ам долларын / /нэг зуун хорин найман сая гурван зуун хорин дөрвөн мянга далан/ төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивлалаа.