У.Хүрэлсүх : Зөвлөлийн гишүүд бид сайн ажиллавал төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа улам бэхжинэ

Нийтэлсэн өдөр: 2017.06.07, лхагва

      МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдаж, анхны хуралдааныг зохион байгууллаа.

Зөвлөлийг  Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даргалж, холбогдох яамны албан тушаалтнууд гишүүдээр ажилладаг.

      Эхний хуралдаанаар Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн зорилго, чиг үүрэг, бүрэлдэхүүн, ажиллах журмын  хэлэлцэв. Мөн МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа   Гамшгийн менежмент, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, Нийгмийн халамжийн хөтөлбөр, Хүүхэд залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөний 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай товч танилцууллаа.

      Орон нутагт Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах, Монгол Улсын Шадар сайдын 2016 оны ЗГ-2\\403 тоот албан бичгийн биелэлтийн байдлыг Төр-Улаан загалмайн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Шадар сайдын Ажлын албаны зөвлөх Л.Саянаа танилцуулсан. Одоогийн байдлаар Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны орон нутгийн зөвлөлийг 14 аймаг,  3 дүүрэгт байгуулагдан ажиллаж эхэлжээ. Цаашид зөвлөлийг бүх аймаг, дүүргүүдэд байгуулах бэлтгэл ажил хийгдэж буй ажээ.

      Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл нь Хүмүүнлэгийн чиглэлээр Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй ажиллах тухай танилцууллаа. Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд МУЗН-ийн нэр хүнд гадаад болон дотоодод өсч, хүмүүнлэгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Зөвлөлийн гишүүд бид сайн ажиллавал төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа улам бэхжиж, олон нийт аливаа гамшиг ослыг урьдчилан сэргийлэх, даван туулах чадвар нэмэгдэх болно. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд  төртэй хамтран ажиллах эхлэл тавигдаж буй нь Улаан загалмайн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал юм. Зөвлөлийн гишүүд бид хариуцлагатай ажиллаж, орон нутагт төр-Улаан загалмайн зөвлөлийг бүрэн байгуулахад анхаарах шаардлагатай байна.

      Зөвлөлийн зүгээс орон нутагт ажиллах хуваарь гаргаж, төр-Улаан загалмайг орон нутагт ажиллуулахад нэн тэргүүнд туслалцаа үзүүлэх ёстой гээд чиглэл тус бүрээр ажиллах үүрэг өглөө.

       Тухайлбал, Хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэг гүйцэтгэх болсонтой холбогдуулан тус нийгэмлэгт төсвөөс олгох санхүүжилтийг 2017 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсөвт тусгах ажлыг эрчимжүүлэхийг чухалчилсан юм.

 

 

           

ТӨР-УЛААН ЗАГАЛМАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

 

Дарга                          Монгол Улсын Шадар сайд

 

Орлогч дарга             Монголын улаан загалмай нийгэмлэгийн

                                                            Ерөнхий нарийн бичгийн дарга \\Н.Болормаа\\      

 

 

                        Гишүүд:                      Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн

                                                            бичгийн дарга \\Д.Очирбат\\ 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга           \\Д.Баярсайхан\\

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга            \\Г.Өнөрбаяр\\

Гадаад харилцааны яамны Олон улсын эрх зүйн газрын дарга \\А.Төмөр\\

                                                           

                                    Сангийн яамны төсвийн бодлого,

төлөвлөлтийн газрын дарга \\Ж.Ганбат\\

                                                           

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, төлөвлөлтийн газрын дарга

\\М.Энх-Амар\\

                                                           

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын   яамны   Мэргэжлийн боловсрол, сургалтын     бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

\\А.Халиунаа\\

 

                                                            Онцгой байдлын ерөнхий газрын дарга

\\Т.Бадрал\\

 

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдлага, зохицуулалтын газрын дарга \\Т.Баярчимэг\\

 

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга

\\Б.Даваажаргал\\

 

            Нарийн бичгийн дарга                      Шадар сайдын Ажлын албаны зөвлөх \\Л.Саянаа\\