Нийтэлсэн өдөр: 2017.06.07, лхагва
“Парламентын нөхөд” бүлгэмийн гишүүдийн уулзалт боллоо
МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахад болон бусад хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцдог УИХ-ын нэр бүхий гишүүдээс бүрдсэн “Хүмүүнлэгийн парламентын нөхөд” байгуулагдсан юм. Энэхүү бүлгийг үргэлжүүлэн авч явах 2016-2020 онд парламентад ажиллах УИХ-ын гишүүдтэй уулзлаа.
“Хүмүүнлэгийн парламентын нөхөд” бүлгээс төлөөлж УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Сарангэрэл, Н.Оюундарь, О.Содбилэг, Я.Содбаатар, О. Баасанхүү нарын гишүүд хүрэлцэн ирсэн.
Мөн уулзалтад УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н. Энхболд болон Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Бээжин дэх олон улсыг дэмжих багийн тэргүүн Гвэндолинг Панг, Ази номхон далайн гамшгийн асуудал хариуцсан захирал К.Нелсон болон МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон бусад хүмүүс оролцсон юм.
УИХ-аар Сайн дурынхны тухай хуулийг боловсруулан батлах нэн шаардлагатай байгаа. Тиймээс хүмүүнлэгийн бүлгийн гишүүд энэхүү хуулийг боловсруулан батлах талаар хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлж байв.