ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн өдөр: 2017.03.07, мягмар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

 

Огноо[1] 2017.03.06__________

Тендер шалгаруулалтын нэр: Кувейт хотхон барих ажил__________

Тендер шалгаруулалтын дугаар: БӨ -УЗН-01___________

 

 

Монголын улаан загалмай нийгэмлэг нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Кувейт улсын санхүүжилтээр шинээр 35 айлын өвлийн сууц, халуун ус, сүм барих” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг  бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [100000] Нэг зуун мянган[2] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон ажлын туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил, тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх/2015,2016/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:/2015,2016 он/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.  /2.1.1,2.1.2,2.2.2/

 

 

Тендерийн хамт [5,299,528]Таван сая хоёр зуун ерин есөн мянган таван зуун хорин найман [3] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[4] ирүүлнэ. /Багц тус бүр баталгаа ирүүлнэ,3 багцтай./

 

Тендерийг 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 11 цагт  нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:[5]Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх.[6]Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Баян Өлгий аймаг,Өлгий сум,11-р баг,Улаан загалмайн хороо,1 давхар.

Холбоо барих утас:99178341,99420111,99428538

 

 

 

 

[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]       Тендерийн баримт бичгийг түүнийг бэлтгэхэд буюу хувилж олшруулах, шуудангаар хүргэх зэрэгт зарцуулсан өртгөөр үнэлж, тендер шалгаруулалтад оролцохыг хүсэгчдэд энэ үнээр саадгүй олгоно.

[3]       Төсөвт өртгийн 1-2 хувьтай тэнцүү байна.

[4]       Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.

[5]       Гадаадын этгээдийг худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй бол “Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй” гэж бичнэ.

[6]       Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэхгүй бол, энэ өгүүлбэрийг хасч оронд нь “Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй” гэж бичнэ.

 

Файлаар татаж авах бол доор байгаа зураг дээр дарна уу.