Нийтэлсэн өдөр: 2017.03.03, баасан
2016 оны өвөлжилт хаваржилт хүндэрч, зудын аюулд өртсөн малчдад туслах олон улсын уриалгыг Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос хамтран зарласан билээ. Малчдад туслах олон улсын хүмүүнлэгийн тусламжид 17 аймгийн 5,400 өрхийг хамруулж 1,6 тэрбум төгрөгтэй тэнцэх дэмжлэг үзүүлсэн юм.
2016 оны 11 дүгээр сараас эхлэн 17 аймгийн 156 суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нэн шаардлагатай болоод байна. Зуданд нэрвэгдсэн бүс нутагт 157,000 иргэд амьдарч байна.
Эхний шатанд хүмүүнлэгийн тусламжийг өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 5 аймгийн 55 сумын 1,740 өрхөд үзүүлэхээр төлөвлөсний дагуу 2 сарын 23-наас эхлэн Хөвсгөл, Завхан, Увс, Сэлэнгэ аймгийн 1000 малчин өрхөд, 2 сарын 24-нөөс Увс, Ховд аймгийн 740 өрхөд бэлэн мөнгө тараагдаж эхэллээ. Нэг малчин өрхөд 100 ам.доллартай тэнцэх 245,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг “Хаан” банкаар дамжуулж олгож байгаа бөгөөд тусламжинд хамрагдсан 55 суманд нийт 110 СДИ (нэг суманд 2) ажиллаж, мөнгө тараалтын үйл явцад хяналт үнэлгээ, зохицуулалт хийж байна. Мөнгө тараагдаж эхэлснээс хойш санал хүсэлтийн 98106106 утсанд баярласан талархсанаа илэрхийлсэн дуудлага, мессэжүүд ирсээр байна. Цагаан сарын дараа эрүүл мэндийн анхны тусламжийн багцыг малчин өрхөд олгох юм.
Сэлэнгэ аймаг Хушаат сумаас МУЗН -ийн "Бэлэн мөнгөний" тусламжинд 19 малчин өрх хамрагдсан Сэлэнгэ аймгийн ХАА н банкны салбараар 16 өрх нийт 3920000 -ийн мөнгөн тусламж авлаа.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р багийн малчин Лувсанвандан
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын малчин өндөр настан Л.Чилхаажав
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р багийн малчин Д.Адъяадавга