АЖЛЫН БАЙР

Нийтэлсэн өдөр: 2017.02.16, пүрэв

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГТ

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛТАН

ШАЛГАРУУЛЖ АВНА. 

 

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн ажилтан нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна:

  •  • Нийгмийн эрүүл мэнд, анагаах ухаан, эрүүл ахуй, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх
  •  • Нийгмийн эрүүл мэнд, анагаах ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  •  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
  •  • Олон нийтэд сургалт, сурталчилгаа, ухуулан таниулах ажил хийх чадвартай
  •  • Англи, Монгол хэл дээр бичиг хэрэг хөтлөх, боловсруулах чадвартай
  •  • Компьютерийн MS Officе-ийн хүрээний програмууд дээр чөлөөтэй ажиллах   чадвартай
  •  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  •  • Албан бичиг боловсруулах чадвартай байх
  •  • Төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

 

БҮРТГЭЛ:

Төрийн албаны анкет бөглөж, МУЗН-ийн 302 тоотод авчрах  болон hr@redcross.mn хаягаар 2017 оны 2 дугаар сарын 28-ны дотор ирүүлнэ үү. Ажлын цагаар 99997716 утсаар холбогдон шаардлагатай мэдээллийг авна уу.

 

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ГАЗАР