Хандивын хайрцаг байршууллаа

Нийтэлсэн өдөр: 2017.01.24, мягмар

МУЗН-ийн Нөөц хөгжүүлэх багаас албан байгууллага, аж ахуйн нэгжид хандивын хайрцаг байруулах ажлыг хийж байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж Чингис хаан олон улсын нисэх буудал, Емарт худалдааны төв, TОМ & TOMS кофены 5 салбар, УНТЭ-ийн эмийн сан зэрэг байгууллагууд хандивын хайрцагийг өөрийн байгууллагадаа  байрлуулаад байна. Тэрхүү хайрцагийн үйлчлүүлэгчдэд ойр буюу худалдааны байгууллагууд кассныхаа дэргэд, нисэх онгоцны олон улсын транзит болон зорчигчдын танхимд байршуулсан юм.

Хайрцагт цугларсан хандивыг улирал бүр авч, хүмүүнлэгийн үйлсэд зориулсан талаар тайлангаа  цахим хэлбэрээр нийтэд түгээнэ.

Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж хандивын хайрцаг байршуулсан дээрх байгууллагуудад талархснаа илэрхийлж байна.

TOM N TOMS COFFEE 

TOM N TOMS COFFEE 

Улсын Нэгдсэн Төв эмнэлгийн төв хаалган дахь Өлзий Ден эмийн сан

 /Чингис хаан Олон улсын нисэх буудал 1 давхарт/