МУЗН түүхэн танилцуулга

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

1939 он
4 сарын 30-нд Улаанбаатар хотноо "Монголын улаан хэрээстийн эвлэл"-ийн анхдугаар их хурал хуралдаж, анхны дүрмээ баталжээ. Энэ өдрийг Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) байгуулагдсан өдөр гэж тэмдэглэдэг.

 

1958 он
Олон улсын хүмүүнлэгийн хууль болсон 1949 оны Женевийн конвенцийг Монгол улсын засгийн газар хүлээн зөвшөөрөв.

 

1959 он
МУЗН Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоонд 84 дэхь гишүүнээр элсэв.

 

1994 он
МУЗН-ийн Хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны суурин төлөөлөгч Монголд ажиллаж эхлэв.

 

1998 он
МУЗН-ийн ээлжит бус Их хурал хуралдаж нийгмийн шинэчлэл, олон улсын үндэсний нийгэмлэгүүдийн жишигт нийцүүлэн нийгэмлэгийн шинэчилсэн дүрмийг батлан, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, өөрчлөлт шинэчлэлийг эхлэв.

 

2004 он
Хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан хүмүүсийг "Нигүүлсэнгүй үйлстэн"-ээр шалгаруулан алдаршуулах ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болов.

 

2009 он
МУЗН үүсэн байгуулагдсаны 70 жилийн түүхт ой, "Хүмүүнлэгийн аяны жил" орон даяар зохион байгуулав.
Монгол улсын засгийн газар Олон улсын хүмүүнлэгийн эрх, зүйг хүндэтгэн сахих, хэрэгжүүлэх асуудлыг эрхлэх үүрэг бүхий "Үндэсний хороо" байгуулагдав.

 

2010 он
МУЗН-ийн ээлжит 12-р Их хурал "МУЗН-ийн тогтвортой хөгжлийг хангаж ажиллацгаая" уриан дор болж, 2015 он хүртэл баримтлах стратеги зорилтоо тодорхойлон, дүрмээ шинэчилж батлав.

 

2011 он
Монгол улсын засгийн газар "МУЗН - Засгийн газрын хамтын ажиллагаа"-ны чиглэлийн тухай тогтоол гаргав.
Жил бүрийн 5-р сарын 8-ыг Үндэсний хэмжээнд "Хүмүүнлэгийн өдөр" болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэв.

 

2014 он

МУЗН-ийн Үндэсний чуулган хуралдаж, МУЗН шинэчилсэн дүрэм, 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө баталж, шинэчлэлийн гараагаа эхлүүлэв.