Хайрцаг дүүрэн хайрыг бэлэглэлээ

Нийтэлсэн өдөр: 2017.01.03, мягмар

       Орчлон сургууль болон Хаан банкны сайн дурын идэвхтэн залуус эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг бэлтгэн хайрцаг дүүрэн хайрыг илгээсэн юм. Хайрцаг тус бүрийг задлах тэр мөчид хүүхдийн нүдэнд нь оч гийж, нүүрэнд нь инээмсэглэл, сэтгэлд нь гэгээ тусахыг харах сайхан байлаа. Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, хүмүүнлэгийн сайн дурын үйлсэд нэгдсэн залуусын бэлгийг нийт 30 өрхийн 38 хүүхдүүдэд бэлэглэлээ. Сайн дурын үйлсэд нэгдэн орсон Хаан Банк болон Орчлон сургуулийн сайхан сэтгэлтэй залуучууддаа хүүхдүүдийн өмнөөс чин сэтгэлээсээ баярласанаа илэрхийлье.