Нийтэлсэн өдөр: 2016.12.25, ням
УЗХороодын төслийн багийн ажилчдыг чадваржуулах, арга зүйгээр хангах “ Олон нийтэд тулгуурласан нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” , “Анхны тусламж” мэдлэг олгох зорилгоор дээрх сургалтыг зохион байгуулалаа.
Энэхүү сургалтанд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ажилчид болон Налайх, Багануур дүүргийн УЗХороо, Дархан-уул , Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай, Төв аймаг, Мандал УЗХорооны дарга, арга зүйч нар бүхий 30 хүн оролцлоо.
Сургалт МУЗН-ийн сургалтын танхимд 12 сарын 22-23-ны өдөрүүдэд зохион байгуулагдлаа.
“Олон нийтэд тулгуурласан нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх”, “Анхны тусламж”-ийн талаар мэдлэг мэдээлэл дүүрэн сургалт боллоо. Сургалтаар :
• Эрүүл мэнд анхны тусламж
• Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг гэж юу вэ
• Эрүүл мэнд анхны тусламж
• Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг гэж юу вэ?
• Олон нийтэд тулгуурласан нийгэм сэтгэл зүйн дэмжлэг
• Гарз хохирол уй гашуу
• Хямралт үйл явдал ба гамшиг
• Стресс түүнийг даван туулах нь
• Хүүхдэд үзүүлэх нийгэм сэтгэл зүйн дэмжлэг
• Ажилтан, Сайн дурын идэвхтэнд үзүүлэх дэмжлэг зэрэг сэдвээр зохион байгуулагдлаа.