Нийтэлсэн өдөр: 2016.12.23, баасан
2016 оны 12 сарын 21-ний өдөр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газарт Баянгол дүүргийн Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн сурагчид өвөлжилт хүндэрсэн Хэнтий, Дорнод, Хөвсгөл аймгийн малчдад нийт 60 багц эмийн багц хандивлалаа. Тус сургуулийн сурагчид өөрийн халаасны мөнгө, эцэг эхээсээ өгсөн мөнгийг цуглуулснаар 2,090,000 төгрөгийг босгож, босгосон мөнгөндөө малчдад хэрэгцээтэй эмийг худалдан авч багцлаад, 3 аймаг тус бүрт 20 ширхэг багц хандивлахаар тусгайлан савалж, бэлтгэж авчирсан.
Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн Өсвөрийн улаан загалмайн гишүүд, нийгмийн ажилтан, эмч нар МУЗН-ээр дамжуулан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдад зориулж 60 хайрцаг эмийн багц хандивласанд гүнээ талархаж байна. МУЗН Та бүхнийхээ тусламжийг нэн яаралтай дамжуулах болно.
Хүмүүнлэг үйлсэд нэгдсэн Хүмүүнлэг сэтгэлийг түгээж буй Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн хамт олонд, сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэгт талархал илэрхийлье.
Хүмүүнлэг үйлс гэгээн болохоор Мөнхөд оршдог юм.