Нийтэлсэн өдөр: 2016.12.09, баасан
Ерөнхий нарийн бичгийн дарга
2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Ерөнхийлөгч Н.Энхболд
Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа танаа,
Монгол улсад айлчлал хийхэд халуун дотноор хүлээн авсан Та бүхэнд дахин талархсанаа илэрхийлье.
Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) -ийн ахиц дэвшил, ур чадвар, тууштай байдлыг хараад би маш их баярласан бөгөөд Та бүгдтэй хүмүүнлэгийн асуудлын талаар өргөн хүрээнд ярилцах боломж олдсонд талархаж байна. Олон Улсын Түншлэл уулзалтад оролцохдоо МУЗН ямар их хүндлэл хүлээж буйг ажигласан. Монгол Улсын Их Хурлын Дарга, Шадар сайд нартай хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын төр засгаас МУЗН-ийг ямар их үнэлж буй нь харагдсан.
Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны (ОУУЗУХСНХ) хэмжээнд Монголын улаан загалмай нийгэмлэгээс суралцах зүйл тун их байна.
“Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө нэгдэцгээе” олон улсын уриалгад нэгдэх үйл ажиллагааны гэрч болох завшаан надад олдсонд баяртай байна. Цаашид Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх Зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, Монгол улсын “Гамшгаас хамгаалах хууль” –ийг улам сайжруулахад Та бүхний оруулж буй хувь нэмрийг сайшааж байна.
Женев хотод байрлаж буй Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төв байранд Таныг болон Танай хамт олныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүд болон ажилтнууд, нийт сайн дурынханд гүнээ талархсанаа дахин илэрхийлж байна.
Хүндэтгэсэн,
/гарын үсэг/
Элхаж Ас Сю