Тендерийн урилга

Нийтэлсэн өдөр: 2016.10.07, баасан

Тендерийн урилга

2016-10-07​

        Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН) нь Европын Комиссын Хүмүүнлэгийн Тусламж, Иргэний Хамгаалалтын Газрын санхүүжилт,  Финляндын Улаан Загалмай Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй  “ Улаанбаатар хотын олон төрөлт гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах нь”  төслийн хүрээнд хүнсний бус  бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт оролцохыг урьж байна.

        Тендерт оролцох этгээд МУЗН-д  өөрийн компаний нэр болон хүнсний бус барааг нийлүүлэх тендерт оролцох    хүсэлтээ   2016 оны 10-р сарын 12-ны  15  цаг 00 минутаас өмнө  davaajargal.b@redcross.mn  хаягаар илгээж  бараа бүтээгдэхүүн нийлүүлэх  баримт бичгийг хүлээн авна.

        Тендерт оролцох этгээдийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх битүүмжилсэн баримт бичгийг 2016 оны 10-р сарын 26-ны 15  цаг 00 минутаар тасалбар болгон доорх хаягаар хүлээн авна. Тендерийн битүүмжилсэн баримт бичгийг шуудан болон биеэр хүргэж болно.

 

Хаяг: Улаанбаатар хот СБДүүрэг 1-р Хороо Энхтайваны гудамж Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр (Нэгдүгээр эмнэлгийн урд) 201  тоот өрөө

Тендертэй холбоотой асуудлаар гамшгийн менежментийн хөтөлбөрийн удирдагч Б.Даваажаргалтай доорх утас болон цахим хаягаар  холбоо барина уу: 99991223

Цахим хаяг: davaajargal.b@redcross.mn

 

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Финляндын Улаан Загалмай Нийгэмлэгийн хамтын ажиллагаа

 

 

 

 

 

 

Finnish Red Cross/Mongolian Red Cross have received a grant from the European for the implementation of the humanitarian Action entitled “Improving disaster preparedness for response capacity towards multi-hazard risks in Ulaanbaatar urban areas”, and intends to apply a portion of that grant to payments under this contract. No party other than Finnish Red Cross / Mongolian Red Cross shall derive any rights from the grant or have any claim to its proceeds. Under no circumstances or for no reason whatsoever will the European Union entertain any request for indemnity or payment directly submitted by the Finnish Red Cross / Mongolian Red Cross's contractors.