Нийтэлсэн өдөр: 2016.09.19, даваа
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Гамшгийн менежментийн хөтөлбөр “Дунд шатны хорооны гамшигтай тэмцэх багийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг Европын холбооны холбоо (ECHO), Британы Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилттэй төслийн хүрээнд 2016 оны 9 сарын 14 – 16- ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд ECHO-ийн санхүүжилттэй “Улаанбаатар, хот суурин газрын газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлдэг Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул дүүрэг, Британы Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилттэй “Байгууллагын гамшгийн менежментийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлдэг Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дундговь аймаг болон Багахангай, Налайх дүүргийн Улаан загалмайн хорооны төлөөл оролцсон.
Сургалтын чиглүүлэгч багшаар МУЗН-ийн гамшгийн менежментийн хөтөлбөрийн удирдагч Б.Даваажаргал, ажилтан Г.Сугармаа, Нийгмийн халамжийн хөтөлбөрийн ажилтан Г.Нарангоо, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн удирдагч Б.Гантулга, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Г.Энхжин нар ажилласан.
Сургалт тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу оролцогчдыг сонгож, Дунд шатны Улаан загалмайн хорооны гамшигтай тэмцэх багийн нийт 28 сургагч багшийг бэлтгэгдэж, цаашид тус Дунд шатны улаан загалмайн хороод гамшигтай тэмцэх багийг өөрийн Улаан загалмайн хорооны дэргэд 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тэднийг бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо.
ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТИЙН БАГ