“Зах зээлийн түргэвчилсэн судалгаа” Сургагч багшийн сургалт зохион байгууллагдлаа.

Нийтэлсэн өдөр: 2016.08.26, баасан

       Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооноос (ОУУЗУХСНХ) гамшгийн үеийн яаралтай тусламжийн хүрээнд Олон улсын уриалга зарлаж, 17 аймгийн 5400 малчин өрхөд хүнсний тусламж болон бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн билээ.

       Гамшгийн үеийн яаралтай тусламжийн дараагийн шатанд Японы Хүүхдийг ивээх сантай хамтран малчдын хүүхдүүдэд Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалт үргэлжлэн явагдана.



       Мөн Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран зуданд малаа алдсан 100 малчин өрхийг сонгон авч санаа зорилго нийлсэн 10 малчныг 1 бүлэг болгон, нийт 9 малчны бүлгийг  малаа хариулахын хажуугаар  зах зээл дээр нэмэлт орлого олж болох эх үүсвэрийг судлах судалгаа хийх, бизнесийн шинэ санаа олох зорилго бүхий “Зах зээлийн түргэвчилсэн судалгаа” Сургагч багшийн  сургалтыг 08-р сарын 23,24-нд Дундговь, Өвөрхангай, Булган аймгийн 9 сумын СДИ-үүдэд МУЗН-ий сургалтын танхимд зохион байгуулав. Энэ сургалтад суусан СДИ-үүд үргэлжлүүлэн 3 хоног орон нутагтаа судалгаа хийгээд зах зээлээ тодорхойлох, тайлангаа тавихаар 08-р сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод дахин цуглана.



        Сум сумаас сонгогдсон сургагч багш нар тодорхойлсон бизнесийн саналынхаа дагуу малчдын бүлгийг чиглүүлэн жижиг бизнесийг эхлүүлэн цаашдын үйл ажиллагаанд хяналт тавина. Малчдыг тодорхой шалгуурын дагуу сонгоно.

Сургалтыг зохион байгуулснаар:

  • • “Зах зээлийн түргэвчилсэн судалгаачиглэлээр сургагч багш бэлтгэгдсэн байна.
  • • Сонгож авсан 90 малчид буюу 9 малчдын бүлэг нэмэлт орлого олох санал сэдэлтэй болно.
  • • Малчдын тодорхой хэсгийг амьдралд итгэх итгэлтэй болгоно.

Сургалтыг Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын ЭЗХХ-Бизнес Маркетингийн мэргэжилтэн Б.Хулганаа Гамшгийн хөтөлбөрийн ажилтан А.Мөнхтуул нар чиглүүлэн явуулж байгаа бөгөөд сургалтыг багийн ажиллагаа, судалгаан дээр тулгуурлан амжилттай зохион байгуулж, орон нутагт хийх ажиглалт судалгаа Булган аймгийн Сайхан, Орхон, Булган сумдуудад үргэлжилж байна.