Нийтэлсэн өдөр: 2016.09.29, пүрэв
2016 оны 5 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд Финляндын Улаан Загалмай Нийгэмлэгээс зохион байгуулсан Залуу Төлөөлөгчийг Бэлтгэх анхан шатны сургалтад МУЗН-ийн ХЗХ-ийг төлөөлөн Төвийн клубын гишүүн О.Одмаа амжилттай оролцоод ирлээ.
Тус сургалтад Финлянд, Филиппин, Кени, Эстон, Айвэри Коста болон Монгол орныг төлөөлсөн нийт 24 залуучууд хамрагдлаа. Залуу Төлөөлөгчийг Бэлтгэх анхан шатны сургалтын явцад Финляндын Улаан Загалмай болон ОУУЗУХСХ-ы үйл ажиллагаа болон хамтын ажиллагаатай танилцаж төлөөлөгчийн аюулгүй байдал, эрүүл мэнд, сэтгэл зүй, багаар ажиллах, харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн талаар үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай залуу төлөөлөгч нар ерөнхий мэдээллийг өгч, туршлагаасаа хуваалцсан. Мөн анх удаа сургалтын хөтөлбөрт Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг сэдэвт хичээл нэмэгдэж орсон юм.