Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт гамшгийн хариу арга хэмжээ авах хүчин чадлыг үнэлэх үнэлгээ хийгдэж байна

Нийтэлсэн өдөр: 2016.09.24, бямба

       МУЗН нь өөрийн гамшгийн хариу арга хэмжээ авах хүчин чадлыг үнэлүүлэх хүсэлтийг ОУУЗУХСХолбоонд тавьсаны дагуу уг үнэлгээний баг МУЗН-д ирж ажиллаж байна. Энэхүү үнэлгээгээр МУЗН нь гамшгийн үед авах арга хэмжээнийхээ хүчин чадал ямар түвшинд байгааг олж  мэдэх боломж бүрдэж байна. 

       МУЗН-ийн гамшгийн хариу арга хэмжээний систем хэр ажиллаж байна гэдгийг олж тогтоох юм.  Бодит түвшнээ мэдсэнээр цаашид төлөвлөх үйл ажиллагаа хялбар байх болно.  Үнэлгээний явцад Дархан-Уул аймагт  Хараа голын үерийн нөхцөл байдлыг зохиомлоор бий болгон цагийн байдал өгч дадлага сургууль зохион байгууллаа. Нийт 11500 өрхийн  40000 орчим хүн үерт нэрвэгдсэн цагийн байдал өгөгдсөн нь МУЗН-ийн хувьд анх удаа том хэмжээний  гэнэт үүсдэг гамшгийн үед хариу арга хэмжээ авч ажиллах шаардлага бий болгосон дадлага сургууль боллоо.

       Дадлага сургууль нь таван хоногийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд сэрэмжлүүлэг болон хариу арга хэмжээ авах хоёр хэсгээс бүрдсэн. Дадлага сургуулийн үед  МУЗН-ийн ЕНБДГ болон Дархан-Уул аймгийн УЗХ-ы  авсан  хариу арга хэмжээний төрөл тус бүрт оноог дадлага сургуулийн үеийн ажиглалтанд тулгуурлан өгөх юм.  Үнэлгээний тайланг боловсруулж МУЗН-д танилцуулахаар үнэлгээний багийнхан ажиллаж байна.   Энэхүү тайлан нь МУЗН-ийн гамшгийн үед ажиллах хүчин чадлыг үнэлж тогтоохоос гадна хандивлагч, хамтрагч үндэсний нийгэмлэгүүд, ОУУЗУХСНХолбоонд дараа дараагийн гамшгийн менежментийн төсөл эхлэх, үйл ажиллагааг  дэмжих бодлогын  баримт болох ач холбогдолтой.

 

Үнэлгээний багт :

Хяналтын бүлэгт:

- Ella West (Канадын УЗН) – Зохицуулагч

- Miia Pollanen  (Их Британы УЗН) – Хянагч

- Necephor Mghendi  (ОУУЗУХСНХолбоо) – Хянагч

Үнэлгээчид:

- Heather Fehr (Их Британы УЗН)

- Luis Younis (Их Британы УЗН)

- Mathieu Leonard (ОУУЗУХСНХолбоо)

- Okhee Kim (ОУУЗУХСНХолбоо)

- Qaswar Abbas (ОУУЗУХСНХолбоо)

- Tuula Luoma (Финляндын УЗН)  нар ажиллаж байна.