Тендерийн урилга

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Тендер шалгаруулалтын нэр: Төв аймгийн Эрдэнэ сум дахь Хүүхдийн зуслангийн тохижилтын ажил

Барилга, тохижилтын ажил хийх эрх бүхий  тендерт оролцогчдоос Хүүхдийн зуслангийн өвөл зуны байр болон тохижилтын ажлыг гүйцэтгэх тендерт оролцохыг урьж байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн чадавхи болон ажлын туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын нийлбэр 2  тэрбумаас доошгүй байх
  • 1-5  давхар хүртэл барилга барих тусгай зөвшөөрөлтэй байх
  • Мэрэгжлийн баг бүрдүүлсэн тухайлбал барилгын зөвлөх инженер, талбайн мэргэшсэн инженер, барилгын хөдөлмөр хамгаалалын инженертэй байх
  • Ажил гүйцэтгэх тоног төхөөрөмж, хүнд болон хөнгөн даацын автомашинтай байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлсэн жилийн тоо:  Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудын аудитаар баталгаажуулж нотиратаар гэрчлүүлсэн санхүүгийн тайланг ирүүлнэ.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онд ижил төстэй барилгын ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн комиссын актыг хавсаргана.
  •  

Тендерийг 2016 оны 06-р сарын 15 -ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сүхбаатар дүүрэг, Энхтайваны гудамж, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн байр 301 тоот