Хандивын дуудлага худалдаа боллоо

Нийтэлсэн өдөр: 2016.05.12, пүрэв

       Монгол Улсын Хүмүүнлэгийн өдөрт зориулсан “Нийгмийн манлайлал” оройн хүлээн авалтыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд  35 хүн оролцсон бөгөөд анх удаа хандивын дуудлага худалдааг явуулсан.

       Дуудлага худалдаанд 4 уран бүтээлчийн хандивласан уран бүтээлүүдийг оруулсан. МЗЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюуны “Гэр хороолол” зураг, “Ариг” банкны хамт олны Эко буйдан, Ражив Гандийн   нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн оюутнуудын бүтээл “Монгол бөх” бүтээл, зураач Чадраабалын “Хөх сар” уран зургийг дуудлаа.

       Эдгээр 4 бүтээлийн 2 нь зарагдсан бөгөөд олсон орлогыг 100% өвөлжилт хүндэрсэн аймгийн иргэд, малчдад зориулах юм. “Бороо голд” ХХК-ны уурхайн дарга Rodney Channin, “Ариг” банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү нар бүтээлийг худалдан авсан.