Нийтэлсэн өдөр: 2016.09.24, бямба
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу Монгол Улсын Шадар сайдтай УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд "Хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх гэрээ" -нд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээнд эрүүл мэндийн анхны тусламж чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, сайн дурын цусны донорын хөдөлгөөн өрнүүлэх, бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллахаар заасан байна. Мөн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нөхөн сэргээх , хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар төрийн захиргааны болон гадаадын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллахыг тусгасан. Энэчлэн Монголын улаан загалмайн үйл ажиллагааны үндсэн хөтөлбөрүүдийн хүрээнд төртэй хамтран ажиллахаар боллоо.
Засгийн газар Улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэх чиг үүрэг бүхий зөвлөлийг үндэсний болон орон нутгийн төвшинд хоёр талын төлөөлөлтэй байгуулах ажээ. Мөн Зөвлөлдөх уулзалтыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулах, хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлэхэд шаардагдах санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөвд тусгах арга хэмжээ авах юм.
Харин Монголын улаан загалмай нийгэмлэг, Улаан загалмай хороод үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, аливаа санхүүжилтийг жил бүр тайлагнаж, тогтвортой хамтран ажиллах зэрэг 5 чиглэлийн үүрэг хүлээж байна.
Гэрээндгарын үсэг зурах ёслолд ОУУЗУХСНХ-ны Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Мартин Фаллер, ОУУЗУХСНХ-ны Зүүн Азийн бүсийн зарлын үүрэг гүйцэтгэгч Бактиар Мамбетов, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ОУУЗУХСНХ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Үндэсний зохицуулагч Г.Энхжин нар байлцав.