Нийтэлсэн өдөр: 2016.05.10, мягмар
Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос 2008 онд “Залуучуудын оролцоонд тулгуурлан зан үйлийг өөрчлөх нь” сэдэвт өсвөр үеийнхэн рүү чиглэсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Тус сургалтын зорилго нь өсвөр үеийнхэн, залуучууд янз бүрийн кейс, дасгал ажлууд дээр ажиллаж, оролцож, түүн дээрээ тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлж, эерэг зан үйлийн төлөвшлийг олж авахад оршдог.
ОУУЗУХСНХ-оос бүс бүрт үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 2015 оны байдлаар 127 орны 1350 гаруй үе тэнгийн сургагчид, 75 цсургагч багш нар бэлтгэгдээд байна. МУЗН-ийн хувьд 2010 оноос хойш 5 үе тэнгийн сургагч багш бэлтгэгдэж байсан бөгөөд “Залуучуудын оролцоонд тулгуурлан зан үйлийг өөрчлөх нь” сургалтыг 2016 оны 4 дүгээр сарын 15-аас 21-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгууллаа. Монголд анх удаа зохиогдож буй тус сургалтанд Увс, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймаг, нийсэлийн 8 дүүргийн нийт 23 өсвөрийн болон залуучуудын улаан загалмайн гишүүд хамрагдлаа. Сургалтын чиглүүлэгчээр ОУУЗУХСНХ-ны Долоон зарчим, үнэ цэнийн хөтөлбөрийн ажилтан Реема Чопра, ОУУЗУХСНХЫ-ны Ази номхон далайн орнуудын бүсийн Байгууллагын хөгжил, залуучууд хариуцсан ажилтан Наоми Акамацу, Хятадын Тианжин хотын их сургуулийн ажилтан Жанг Лэй, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний багийн ахлагч Ч.Ундрам нар ажиллаа.