“МУЗН-ийн онцгой байдлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Нийтэлсэн өдөр: 2016.05.03, мягмар

     “МУЗН-ийн онцгой байдлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө” сэдэвт сургалт Тэрэлж дэх “UB-2” зочид буудалд 04 сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Сургалтад МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газар, нийслэлийн төвийн 6 дүүрэг,  Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн улаан загалмайн хорооны ажилтнууд оролцлоо.

Сургалтыг Олон Улсын Улаан Загалмайн Хорооны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Томас Рассел, тус хэлтсийн ахлах ажилтан Чен Юан нар удирдан зохион байгуулсан юм. Энэхүү сургалтанд Цагдаагийн Ерөнхий Газар болон Онцгой Байдлын Ерөнхий Газрын төлөөлөл оролцож онцгой нөхцөл байдал үүссэн үед үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар МУЗН-ийн ажилтнуудтай санал солилцож, идэвхитэй оролцсон нь онцлог байлаа. 

Онцгой байдал үүссэн үед Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хэрхэн ажиллах болон ямар мэдлэг, чадварыг эзэмшсэн байх талаар оролцогчид өөрсдийн ойголтыг нэмэгдүүллээ. Сургалтын сэдвүүдэд анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг, МУЗН-ийн хуулиар хүлээсэн үүрэг, аюулгүй ажиллагааны журам, улаан загалмайн бэлэг тэмдэгийг хэрхэн зөв зохистой хэрэглэх зэрэг сэдвүүд багтсан.

Сургалтанд хамрагдсан Дунд Шатны хорооны ажилтнууд 2016 оны 05-р сард 15 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын идэвхитний багийг байгуулж, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.