ОУУЗХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ПЕТЕР МАУРЕР МУЗН-Д ЗОЧИЛЛОО

Нийтэлсэн өдөр: 2016.04.08, баасан

            Монгол улсын ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайдын урилгаар Олон улсын Улаан Загалмай Хорооны ерөнхийлөгч 4 дүгээр сарын 5, 6,-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна.

             Петер Маурер 1956 онд Швейцарийн Тун хотод төрсөн. Тэрээр Швейцарийн Берн хотын их сургуульд түүх, олон улсын харилцааны чиглэлээр суралцаж докторын зэрэг хамгаалсан.

1987 онд Швейцарийн Холбооны Улсын дипломат албанд орж, 1996 онд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогчоор, 2000 онд  Швейцарийн Гадаад хэргийн яамны Улс төрийн газрын  Хүний аюулгүй байдлын хэлтсийн даргаар, 2004 онд  НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр, 2010 онд Гадаад хэргийн сайдаар тус тус томилогдон ажилласан.

П.Маурер 2012 оны 7 дугаар сарын 1-нээс Олон Улсын Улаан Загалмайн хорооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Айчлалын хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн нартай  албан уулзалт хийсэн.

             Цаашид Зүүн Азийн Бүс нутагт Энх тайвныг бий болгоход МУЗН үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Үүнд  төр засгаас дэмжлэг үзүүлэхийг ч Монгол улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Үүнээс гадна Ерөнхийлөгч Петер Маурерын айлчлалын үеэр яригдсан ажлууд тун удахгүй биелэлээ олно гэдгийг онцоллоо.

            МУЗН байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, ялангуяа эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт олон чухал арга хэмжээ авч байгааг ОУУЗХ-ны ерөнхийлөгч онцлон хэллээ. Манай Улс Зүүн хойд Азийн бүс нутагт төвийг сахих бодлого баримталдаг. Өмнөд Судан, Афганистан зэрэг оронд Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, тухайн улсын ард иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж ирсэн. Цаашид ч энэ чиглэлээр түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

            Олон улсын Улаан Загалмай Хорооны Ерөнхийлөгч Петер Маурер МУЗН-д зочилсон бөгөөд МУЗН-ийн ажилтан, ДШХ-ны төлөөлөл, гишүүд, сайн дурын идэвхтнүүд, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд, дэмжигчид угтан авч Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид Монгол ардын уртын дуу, морин хуурын эгшгээр хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч Петер Маурер,  Хорооны зочид МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцаж, ДШХ-ны Сайн дурын идэвхтнүүдийн бүтээлийн  үзэсгэлэнг үзэж сонирхон, хамтдаа дурсгалын зураг авахуулсан.

Ерөнхийлөгч Петер Маурер ОУУЗХ-ноос манай улсад айлчилсан анхны ерөнхийлөгч болж байгаа юм. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Налайхын ДШХ-нд очиж үйл ажиллагаатай нь танилцсан.

Мөн энэ дүүргийн 7-р хорооны  3-р  багийн 4 хүүхэдтэй өрх толгойлсон аав, Хүндэт донор  Я.Цэндийнд зочилж,  сарын хэрэглээний  хүнсийг тусламж болгон гарын бэлэг өгсөн.

Малчин Б.Зэстогоо гуайнд очиж, монгол ахуйтай танилцахн энгийн яриа өрнүүлсэн. Тэрбээр эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 500 гаруй бог малтай, манай сайн дурын идэвхтнүүдийн нэг юм.

МУИС-ийн Хуулийн сургууль дээр олон улсын хүмүүнлэгийн эрх зүй сэдвээр лекц уншсан. 

Дэлхий   дахинд  Хүмүүнлэг   ёсыг   түгээн  дэлгэрүүлэх,  улс  хоорондын  ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж  Хүмүүнлэгийн “Алтан Од” алтан медалиар шагнав.