Нийтэлсэн өдөр: 2016.03.22, мягмар
Анх 1993 оны 3-р сарын 22-ыг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэжээ. Харин Монгол улсад 2005 оноос эхэлж “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил дэлхий нийтээрээ “Сайн ус – Сайн ажлын байр” уриатайгаар дэлхий өнцөг булан бүрт тэмдэглэж байна. Яагаад энэ уриатайгаар тэмдэглэж байгааг мэдэх үү? Устай холбоотой ажил эрхэлдэг буюу ус зайлуулах, ус татах зэрэг ажлыг хийдэг 1,5 тэрбум хүн дэлхий дээр амьдардаг. Монголд харин 5000 гаруй хүн ус татан зайлуулах ажлыг хийдэг байна. Энэ хүнд хөдөлмөрийг хийдэг ах, эгч нарынхаа хөдөлмөрийг хүндэтгэх, хөдөлмөрийн эрхийг нь хамгаалах зорилгоор “Сайн ус - Сайн ажлын байр” уриаг дэвшүүлжээ.
Ус бол чандмань эрдэнэ.