Нийтэлсэн өдөр: 2016.03.19, бямба
МУИС-ийн багш, оюутнууд өнгөрсөн долоо хоногт МУЗН-ийн санаачилсан малдчдад туслах аянд нэгдэж, хандивын үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Тус сургуулийн багш, оюутан, ажилтан бүр идэвхтэй оролцож, долоо хоногийн хугацаанд 3 сая төгрөг цуглуулсан байна. Хандивыг тус сургуулийн оюутны албаны дарга Б.Алтанцэцэг, “Оюутан тэмүүлэл” клубын дарга Т.Цэнд-Аюуш нар өнөөдөр МУЗН-т хүлээлгэн өгсөн юм. Их, дээд суруулиудын хандивыг хамгийн хүнд нөхцөлд буй аймгийн малчдыг сонгон хүргэсээр байна. Мөн аяныг дэмжиж Хууль сахиулахын Их сургууль, Монголын Үндэсний Их сургууль, Монгол Улсын Багшийн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн Их сургууль, Анагаах Ухааны Их сургууль, “ Сити” дээд сургууль, “Голбал удирдагч” Их сургууль, “Этүгэн” Их сургууль, ШУТИС-ийн багш, эрдэмтэн, оюутан, ажилтнууд хандив цуглуулж, МУЗН-д хүлээлгэн өгсөн юм.