Нийтэлсэн өдөр: 2016.01.27, лхагва
МУЗН-ийн Гамшгийн менежментийн багийнхан өнгөрсөн долоо хоногт Архангай, Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Тэд Архангай, Булган аймгийн сумдуудын зудын нөхцөл байдалд үнэлгээ хийж, нутгийн удирдлага, ард иргэдтэй уулзаж ярилцсан байна. Өнөөдөр монгол орны нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь нь цагаан зудтай байна. Эдгээрээс найман аймаг хүнд нөхцөлд тооцогдож, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо тусламж үзүүлэхээр бэлтгэж байна. Эхний ээлжинд эрсдэлийн судалгаагаар хамгийн хүндэд тооцогдох 1500 өрхөд тусламж үзүүлэх юм.
Мөн Британийн Улаан загалмай нийгэмлэгийн Олон улсын гамшгийн хөтөлбөрийн зохицуулагч Пит Жонс багийнхантай хамт явж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн Улаан загалмай хороодын үйл ажиллагаатай танилцсан байна.
Ойрын үед Увс, Баян-Өлгий, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгуудад МУЗН-ийн Гамшигтай тэмцэх багийнхан ажиллаж зудын үнэлгээ хийнэ.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..