Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва
МУЗН өнгөрсөн оны 12 сараас эхлэн Олон Улсын Улаан Загалмайтай хамтран өвөлжилт хүндэрсэн аймгуудад үнэлгээ хийж эхэлсэн бөгөөд Улсын Онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн үнэлгээ мэдээлэл дээр тулгуурлан малчдад туслах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн холбооноос 8 аймгийн 1500 өрхөд туслах санхүүжилтийн Яаралтай тусламжийн сангаас авсан бөгөөд Төв, Увс, Архангай, Завхан, Баян-Өлгийн аймагт нийт 1200 өрхөд хүнс болон бэлэн мөнгөний тусламж, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн 300 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр бэлэн болоод байна. Мөн өвөлжилт хүндэрч байгаа сумд цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул яаралтай тусламж, нөхөн сэргээх үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор Олон улсын уриалга зарлаж тусламж хүртэх өрхийн тоог нэмэхээр ажиллаж байна.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..