\"Аюулгүй ажиллагаа, гэр бүлийн хэлхээ холбоог сэргээх нь” сэдэвт сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа

Нийтэлсэн өдөр: 2015.12.18, баасан

 

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байранд 2015 оны 11-р сарын 10, 11-ний өдрүүдэд Олон улсын улаан загалмай хорооны “Аюулгүй ажиллагаа, гэр бүлийн хэлхээ холбоог сэргээх нь” сэдэвт сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтыг Бээжин дэх Олон Улсын Улаан Загалмайн Хорооны зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Томас Расселл, тус хэлтсийн ахлах ажилтан Чен Юан нар удирдан явууллаа.

 

                Уг сургалтаар Улаанбаатар хотын 5 дүүрэг, орон нутгийн 5 аймгийн улаан загалмайн хорооны дарга нар оролцсон ба МУЗН-ийн удирдлага, үндсэн 4 хөтөлбөр, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд оролцлоо. Мөн хороодын дарга нар ажиллах арга барил, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..