Нийтэлсэн өдөр: 2015.12.22, мягмар
МУЗН-ийн ажилтан Б.Даваажаргал Олон Улсын Улаан Загалмайн Холбооны харъяа Дэлхийн анхны тусламжийн төвийн батламжлагдсан олон улсын анхны тусламжийн мастер багш болсон байна. Тэрээр уг төвийн шинээр боловсруулж байгаа анхны тусламжийн сургалтыг явуулах аргачлал хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн арван гишүүний нэгээр сонгогдон ажиллаж байгаа юм. Та бүхэнд ажлын хэсгийн гишүүд болон чиглүүлэгчдийг танилцуулж байна.
Ажлын хэсгийн гишүүд:
Armine Poghosyan-АНУ-ын Улаан загалмай нийгэмлэг
Auwal Muhammad- Нигерийн Улаан загалмай нийгэмлэг
Baasansuren Davaajargal- Монголын Улаан загалмай нийгэмлэг
Diane Story- Канадын Улаан загалмай нийгэмлэг
Grégory Jouvion- Францын Улаан загалмай нийгэмлэг
Krishna Gimire- Нипалын Улаан загалмай нийгэмлэг
Hani Haidar- Либаноны Улаан хавирган сар нийгэмлэг, Норвегийн Улаан загалмай нийгэмлэг
Martin Etcheverry- Аргентиний Улаан загалмай нийгэмлэг
Paul Okot-Угандагийн Улаан загалмай нийгэмлэг
Dianne- Либаноны Улаан хавирган сар нийгэмлэг
Ажлын хэсгийн чиглүүлэгчид:
Christoph Müller- Германы Улаан загалмай нийгэмлэг
Dr. Jeffrey Pellegrino-АНУ-ын Улаан загалмай нийгэмлэг
Joanna Muise- Канадын Улаан загалмай нийгэмлэг
Dr. Pascal Cassan- Дэлхийн анхны тусламжийн төв
Ажлын хэсгийн уулзалт, сургалт 10 дугаар сарын 20-24-нд Франц улсын нийслэл Парис хотод зохион байгуулагдсан юм. Уулзалт, сургалтын үеэр чиглүүлэгчид хөтөлбөрийн эхний хувилбарийн дагуу хичээлийг зохион байгуулсан бөгөөд хичээлийн дараа ажлын хэсгийн гишүүд санал бодлоо солилцон, туршилт хичээлийг явуулан хувь нэмрээ орууллаа.
Цаашид ажлын хэсгийн арван гишүүд хоёр хоёроор таван багт хуваагдан Ази, Африк, Европ, Латин Америк болон Ойрхи Дорнодоос сонгогдсон нэг улсад шинэ хөтөлбөрийн дагуу тус бүр нийт 12 сургагч багшийг туршилтаар сургаж бэлтгэх юм. Эдгээр сургалтын дараагаар ирэх оны хавар гэхэд анхны тусламжийн сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг эцэслэн батлах бөгөөд улс орнуудын улаан загалмай, хавирган сар нийгэмлэгүүдэд нутагшуулах ажил эхлэх юм.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..