Н.Энхболд: Бид өөрсдийн орны нөхцөл байдлыг дүгнэснээр гамшгийн эрсдэлээс хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

БНХАУ-ын нийслэл  Бээжин хотноо зохион байгуулагдаж буй  “Гамшгийн хариу арга хэмжээ авах хүчин чадлыг бэхжүүлэх” хуралд МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд болон МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын Хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтунгалаг нар энэ өдрүүдэд оролцож байна. Тус улсын Улаан загалмай нийгэмлэг нь Гадаад хэргийн яам, Гадаад худалдааны танхиттайгаа энэхүү хурлыг хамтран зохион байгуулж байгаа ажээ. Хуралд  МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг хүргэе.

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын эрхэм төлөөлөгчид, БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Хатагтай Шу Ке,

Эрхэм хүндэт Улаан загалмайн хамт олон, найз нөхөд өө!

 

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг болон энэ хуралд оролцож буй төлөөлөгчдийн өмнөөс “Гамшгийн хариу арга хэмжээ авах хүчин чадлыг бэхжүүлэх” хурлыг зохион байгуулж буй Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгт талархал илэрхийлье. Мөн БНХАУ-ын Засгийн газар нь Улаан загалмай Нийгэмлэгийг тууштайгаар дэмжиж ирсэн явдалд талархаж байна. Гадаад харилцааны сайдын албан тушаал эрхэлж байсны хувьд, хүмүүнлэгийн болон төрийн бус байгууллагуудад төр, засгийн газрын зүгээс дэмжлэг тусламж ямар их хэрэгтэй байдаг талаар би сайн мэднэ. Ялангуяа олон улсын хамтын ажиллагааны хувьд Гадаад харилцааны яамны оролцоо маш чухал.

 

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

 

Бүс нутгийн хамтын ажиллагааны энэхүү чухал үйл хэрэгт та бүхний  тууштай дэмжлэгийг харахад таатай байна. Бидний хамтын ажиллагаа улам нягтарч байна.  Өнөөдрийн бидний амьдарч буй нийгмийн байдлаас харахад аль нэгэн улсад тохиолдсон гамшиг хийгээд бусад хүчин зүйлс хөрш зэргэлдээ улс оронд  хурдацтай тархах боломжтой болжээ. Мөн хүмүүнлэгийн үйл хэргийн хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж илүү сайжруулах шаардлагатай болж байна. Энэхүү үргэлж өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг бид хамтдаа байж л даван туулж чадна.

 

Сүүлийн нэг жилийн хугацаанд бид юунд хүрч чадсан талаар энэ өдрүүдэд бид хамтдаа ярилцах болно. Бид хамтдаа, хэрэгжүүлж болохуйц хүмүүнлэгийн зорилтуудыг дэвшүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийг даван туулах хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлж, бүсийн хэмжээнд мэдлэгээ хуваалцах болон инновацыг дэмжих болно.

 

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

 

Бид өөрсдийн улс орны нөхцөл байдлыг дүгнэж чадснаар ямар чухал үүрэг гүйцэтгэх хэрэгтэйг мэдрэх болно. Учир нь бидний нийтлэг зарчим  хамтын зарчим нь хамтын ажиллагааны тод жишээ юм. Энэхүү  уулзалт бидний хамтын ажиллагааг нотолж байна.  Хэдхэн хоногийн өмнө Улсын Их Хурлын чуулган дээр Монгол улсын Ерөнхийлөгч Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн аюулын талаар тусгай тайлан мэдээг өгсөн бөгөөд төрийн болон төрийн бус бүх байгууллагууд, ард иргэд болзошгүй гамшгийн бэлэн байдлыг хангаж ажиллах үүргийг өгсөн. Тийм учраас энэхүү хурал нь цаг хугацааны хувьд бидэнд тохирсон үйл явдал боллоо. Хурлын үеэр би Өвөрмонголын Улаан загалмайн хороонд айлчлах бөгөөд айчлалыг Хятадын Улаан Загалмай Нийгэмлэг зохион байгуулж байна. Энэхүү айлчлалын үр дүнд хоёр Үндэсний нийгэмлэгийн хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт би итгэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл,  би “нэг сумаар хоёр биш гурван туулай буудаж байна”  гэсэн үг юм. Энэхүү хуралд оролцох боломж болон Хятадын Улаан Загалмай Нийгэмлэг, Өвөрмонголын Улаан Загалмайн Хорооны үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулж буй явдалд Хатагтай Шу Ке болон миний хуучин анд Хатагтай Хао Лина нарт талархаж байна.

 

Хурлаас олж авсан мэдлэг, туршлага нь ирээдүйд тохиолдож болох бэрхшээлийг даван туулахад туслаж чадна гэдэгт би итгэлтэй байна. Мэдээж мэдлэг, тушрлагаа ашиглах нөхцөл байдал үүсэхгүй байвал бидэнд тустай. Учир нь ямар нэг гамшиг тохиолдохгүй бол бидэнд хариу арга хэмжээ авах шаардлага үүсэхгүй. Тэгэхээр ирээдүйд ямар нэг гэнэтийн аюул, гамшиг битгий гараасай гэж найдаж, хэрвээ гарсан тохиолдолд бид хамтын хүчээр даван гарах болно.

 

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэхийг хүсье. Баярлалаа.