Дэлхийн гар угаах өдөр жил бүрийн 10-р сарын 15-ны өдөр

Нийтэлсэн өдөр: 2015.12.22, мягмар

НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 онд жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан ба энэ жил дэлхий даяараа “Гар угаах” өдрийг 8 дахь жилдээ “Цэвэр гарын төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэх гэж байна.

Дэлхийн гар угаах өдрийн зорилго нь:

  • Гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулах
  • Дэлхий даяар гар угаах асуудлыг анхаарлын төвд аваачих
  • Савангаар гар угаах ашиг тусын талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд оршино.

Улаанбаатар хотод:

МУЗН-ийн Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Хүүхэд Залуучуудын хөтөлбөр хамтран төвийн 6 дүүргийн алслагдмал сургуулиудын 600 гаруй хүүхдүүдийг хамран Монголын Хүүхдийн Ордонд Дэлхийн гар угаах өдрийг тэмдэглэнэ. Энэ үйл ажиллагааг угтаж  хүүхдүүдийн дунд “Цэвэр гар-миний эрүүл мэнд” , “Эрүүл ахуй-миний нүдээр” сэдэвтэй гар зургийн уралдаан зарлаад байна. 

 

Та Дэлхийн гар угаах едерт яаж нэгдэх гэж байна?

Та 10-р сарын 15-нд хэн нэгэнд гараа савандаж угаах талаар заавал сануулаарай!!!!

Үргэлжлэлийг доорх материалаас дэлгэрэнгүй үзнэ үү: Татах

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..