Мөнхийн үсэг группийнхэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ

Нийтэлсэн өдөр: 2015.10.13, мягмар

 

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг “Мөнхийн үсэг” групптэй хамтран ажилладаг билээ. Энэ ч утгаараа тус группийн хамт олон “Надад буй илүү зүйл бусдад тустай” аянг долоо хоногийн хугацаатай өрнүүлжээ. Тус аянаар тус группийн ажилтнууд 51 хайрцаг эд зүйл цуглуулсан байна. Мөн энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Мөнхийн үсэг группийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, зохион байгуулсан хүний нөөцийн ахлах ажилтан Ундраа болон Мөнхийн үсэг группийн нийт хамт олонд МУЗН-ийн нэрийн өмнөөс гүн таларгал илэрхийлье.

Тус группийн гадна талбайд МУЗН-т цуглуулсан зүйлсээ хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулсан юм. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, “Мөнхийн үсэг” группийн Ерөнхийлөгч Д.Ганбат нар тус арга хэмжээнд оролцлоо. Мөн МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрийнхөн үйл ажиллагааг танилцуулсан байна.

 

"Мөнхийн үсэг" группийн Ерөнхийлөгч Д.Ганбат аяны хүрээнд цугларсан хандивийг МУЗН-ийн Нөөц хөгжүүлэх багийн ажилтан Д.Энхцагт хүлээлгэн өглөө. Мөн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачлагаар тус байгууллагыг дүүргийн "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнаж урамшууллаа.

 

 

"Надад буй илүү зүйл бусдад тустай" аяны хүрээнд хамт олноо манлайлан оролцсон 3 хүнийг МУЗН-ийн хүндэт "Энэрэл" алтан медаль шагналыг МУЗН-ийн ЕНБДарга Н.Болормаа гардууллаа.

Тус үеэр МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний хүүхэд залуус МУЗН-ийн үндсэн үйл ажиллагаа болон дөрвөн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.

 

 

Хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж бусдад тусалсан таньд баярлалаа 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..