Говь-Алтай, Сүхбаатар, Дорноговь аймгуудад бүсчилсэн сургалт зохион байгуулагдлаа

Нийтэлсэн өдөр: 2015.09.14, даваа

 

     Өнгөрсөн жил бүсийн хэмжээнд  гамшгийн менежмэнтийг сайжруулах, бэлэн байдлыг хангах, төр, Улаан загалмайн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор  Дунд шатны хороод болон орон нутагт энэ чиглэлд хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцсон бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулсан.

Харин энэ жил Дунд шатны хорооны хүчин чадлын үнэлгээ хийх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ээлжит бүсчилсэн сургалтуудын энэ оны найм, есдүгээр саруудад зохион байгуулж байна. Мөн энэ жил МУЗН Сайн дурын идэвхтний хөгжлийг дэмжих жил хэмээн зарласан. Энэ ажлын хүрээнд Сайн дурын идэвхтний менежмэнтийг сайжруулах, нөөцийн удирдлагын системийн үйл ажиллагааг сайжруулах талаар сургалт хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байна.

Зүүн, баруун бүс, алтай, говь, төв, Орхон-сэлэнгийн гэсэн зургаан бүсэд хуваагдан зохион байгуулагдах сургалтад тухайн орон нутгийн төр захиргаа, Онцгой байдлын хэлтэс, нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын салбарын төлөөллүүдийг оролцуулсан юм. Тиймээс МУЗН төр захиргааны хамтын ажиллагаанын өнөөгийн дүр зураг, алдаа, оноо цаашид уялдаа холбоогоо хэрхэн сайжруулахад талаар хэлэлцсэн нь сургалтын ач холбогдол оршиж байна.

Мөн орон нутагт хамтын ажиллагааны зөвлөл байгуулах талаар зөвлөмж боловсруулах агаад төр, Улаан загалмайн үйл ажиллагааг уялдуулах зорилготой зөвлөл буй болох үндэс суурь ийн тавигдаж байна.

 

 

1. Өмнөгөвь, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын төлөөлөл

 

2. Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгуудын төлөөлөл

 

3. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын төлөөлөл