“ Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх төсөл “ –ийн аймгууд Өвөрхангай аймгийн УЗХорооны үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцох уулзалт зохион байгууллаа

Нийтэлсэн өдөр: 2015.08.13, пүрэв

 

Өвөрхангай аймагт 2015.08.04-07-ний хооронд Британийн Улаан Загалмайн санхүүжилттэй "Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийнхэнд хүргэх нь" төслийн туршлага солилцох уулзалт болж Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул аймаг, Багануур, Налайх дүүргүүдийн Улаан Загалмайн хороодын дарга, арга зүйч, Сайн дурын идэвхтнүүд  оролцлоо. Уулзалтаар аймгууд :
    -    Багануур дүүргийн  УЗХороо – СДИ тогтвортой байдал 
    -    Дархан-Уул аймгийн УЗХороо – Хэрэгцээний үнэлгээг хэрхэн хийх 
    -    Налайх дүүргийн  УЗХороо- УЗХорооны брэнд ажил
    -    Төв аймаг УЗХороо- Хяналт үнэлгээнийг хэрхэн хийх 
    -    Сэлэнгэ аймгийн  УЗХороо- Халамж өргөөний үйл ажиллагаа 
    -    Сүхбаатар аймгийн УЗХороо- Өөртөө туслах бүлэг үйл ажиллагаа сэдэвүүдээр илтгэл хийлээ. 
Мөн Өвөрхангай аймгийн Улаан Загалмай Хорооны халамж өргөөгөөр зочилж үйл ажиллагаатай танилцлаа. Туршлага солилцох уулзалтанд нийт 30 хүн оролцлоо.  

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа