Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
МУЗН-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг орон нутагт анх удаа хийв. Дархан-Уул аймагт болсон хуралд Удирдах зөвлөлийн гишүүд болон Онцгой байдлын ерөнхий газрын Улаан загалмай хорооны гишүүд оролцсон.
Хурлаар Дунд шатны хорооны хөгжлийн үзүүлэлтийг батлах тухай , Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь” төслийн хүрээнд хэрэгжсэн халамжийн хөтөлбөрийн мэдээллийн сангийн тухай болон Дунд шатны хорооны актлах хөрөнгийн жагсаалт батлах тухай хэлэлцлээ.
Дунд шатны хорооны хөгжлийн үзүүлэлтийн талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон Мониторинг үнэлгээний багийн зохицуулагч А.Дэлгэрмаа, халамжийн төслийн хүрээнд хэрэгжсэн мэдээллийн сангийн тухай тус төслийн удирдагч Б.Оюу нар танилцуулга хийсэн юм.
Дунд Дунд шатны хорооны хөгжлийн хамгийн гол үзүүлэлт нь нэн эмзэг бүлгийн хүмүүст шаардлагатай үйлчилгээг хүргэх боломжийг өргөжүүлэх, үр дүнтэй удирдлагын менежментийг бий болгоход чиглэж байгаа юм. Шалгуур үзүүлэлтэд МУЗН-ийн дүрмийг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэхээс эхлээд Дунд шатны хорооны хүчин чадлын үнэлгээг хийх, хороо бүрт заавал хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлох, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтоож өгч байна. Мөн Сайн дурын идэвхтэн, Хүүхэд залуучуудын Улаан загалмай, гишүүнчлэлийн хөгжил, хороо бүрт хийх үйл ажиллагааны /минимум/ хэм хэмжээг зааж өгсөн нь Дунд шатны хорооны хөгжлийн тулгуур болно хэмээн үнэлж байна.
Удирдах зөвлөлийн гишүүд энэхүү тогтвортой хөгжлийн үзүүлэлтийг талаар санал бодлоо илэрхийлж, шалгуур үзүүлэлтүүдэд нэмэх, хасах тодорхой саналуудыг хэллээ. Цаашид гарданхэрэгжүүлэгч Улаан загалмайчдаас санал авах, боловсронгуй болгоход анхаарч ажиллахыг хүсэв.
Халамжийн хөтөлбөрийн мэдээллийн сан бол Сайн дурынхны бүхий л үйл ажиллагааг хянах тогтолцоо юм. Тухайлбал, аль аймгийн Сайн дурын идэвхтэн хэдэн удаа гэрийн эргэлт хийсэн байна, ямар ямар үйлчилгээ үзүүлсэн вэ, халамжийн төслөөс ямар тусламж дэмжлэг хүртэв, ямар сургалтад суусан гэх бүх мэдээлэл энэхүү санд өдөр тутам бүртгэгдээд явж байна. Тус төслийн хүрээнд ажиллаж буй бүх Сайн дурын идэвхтний мэдээллийг бүртгэл нь хамгийн бодит үйл ажиллагааны илрэл юм.
Удирдах зөвлөлийн гишүүдэд энэхүү мэдээллийн санг сайшаан, Сайн дурын идэвхтнүүдийг үйл ажиллагааг дэмжих чухал хөшүүрэг гэж үнэлж байлаа.