Нийтэлсэн өдөр: 2015.05.26, мягмар
Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хамтын ажиллагааны санамж бичгийг таван жилийн хугацаантай байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Онцгой байдлын албанд улаан загалмайн дунд шатны хороо ажиллаж байгаад талархалаа илэрхийлээд хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, доорхи нэр бүхий хүмүүсийг хүндэт тэмдгээр шагналаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Бригадын генерал Т. Бадралыг “Энэрэнгүй үйлстэн” тэмдгээр, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Онцгой байдлын ахмад Ц.Ганзориг нарыг “Ивээн тэтгэгч хүндэт гишүүн” тэмдгээр, Онцгой байдлын ахмад Д.Хонгорыг Улаан загалмайн хүндэт тэмдгээр, Нийслэлийн аврах ангийн аврагч ахлах ахлагч А.Өнөржаргалыг “нигүүсэл” тэмдгээр тус тус шагналаа.
Гамшгаас хамгаалах хууль, түүнийг хэрэгжүүлэхэд бүх байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүрийн үүрэг хариуцлага чухал юм. Гамшиг гэдэг бол төлөвлөгддөггүй. Энэ ч утгаараа дээрхи хоёр байгууллага хүний төлөө, эрүүл аюулгүй байдлын төлөө ажилладаг гэдгээрээ ойролцоо учир хамтран ажиллахад дөхөмтэй гэж талууд үзэж байгаа юм.