БНСУ-ын Улаан загалмайн төлөөлөгчид айлчиллаа

Нийтэлсэн өдөр: 2015.05.20, лхагва

 

БНСУ-ын Улаан загалмай нь ОУУЗУХСНХ-ны зүүн азийн бүсэд хамаардаг. Тиймээс МУЗН-тэй нэг бүсэд үйл ажиллагаагаа явуулдаг учраас хамтын ажиллагааны олон боломжууд бий.  Эдүгээ   хамтын ажиллагааг өрнүүлэх суурь  тавигдаж  байна.

БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид  МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаатай  уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон.  Тухайлбал, МУЗН-ийн Хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллах талаар ярилцсан юм. Мөн цаашид хоёр орны Улаан загалмайчдын туршлага солилцох хөтөлбөр боловсруулах болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэлгэрүүлэх  хамтын ажиллагаа  чухал байгааг хоёр тал онцоллоо. 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа