Хүүхэд залуучуудын хөдөлгөөнийхөн нээллтэй өдөрлөг зохион байгуулав

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Олон улсын хүмүүнлэгийн өдөр, Улаан загалмайн өдрийг тохиолдуулан Хүүхэд залуучуудын хөдөлгөөнийхөн Бтлизийн талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулав.

Энэхүү өдөрлөгийн үеэр Балбын ард түмэнд туслах хандивын үйл ажиллагаа болсноос гадна МУЗН-ийн үндсэн дөрвөн хөтөлбөрийг олон нийтэд танилцууллаа. Тухайлбал, эрүүл мэнд анхны тусламжийн анхан шатны мэдээллийг  үзэж сонирхсон хүмүүс олон байв.

Мөн “Хүмүүнлэг үйлс таны бодлоор юу вэ” гэсэн асуултад өдөрлөгт оролцогчид хариулж, сэтгэгдлээ бичиж үлдээж байв. Хүүхдүүд нийтээрээ бүжиглэж, Улаан загалмайн үйл хэргийг сурталчилсан байна.

Бтлизийн талбай хагас өдөр дуу хуураар бялхаж, иргэд хүмүүнлэгийн үйлсийн төлөө ажиллаж буй хүүхэд залуучуудын үйл ажиллагаатай ийнхүү танилцсан юм. Мөн Улаан загалмайн билэг тэмдэг болсон загалмайн тэмдэг хэлбэртэй жагсаж, зургаа авахууллаа. 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа