ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭСАНТ СУМАНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Нийтэлсэн өдөр: 2015.04.10, баасан

 

               Энэ сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, 9 аймгийн 51 суманд цасан шуурга шуурч хаваржилт нэлээд хүндэрсэн бөгөөд Төв аймагт 2015.04.03-ны өдрөөс хүчтэй цасан шуурга шуурч салхины хурд 15-28 м/сек хүрч нийт нутгаар тал газраа 40-50 см, гуу жалга дүүрч цасан бүрхүүл тогтож Эрдэнэсант сумын төв, хөдөөд хүн, тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөн зогсож гамшгийн нөхцөл байдал үүссэн байна. Булган аймгийн Рашаант сумаас Төв аймгийн Эрдэнэсант сум руу явсан өндөр хүчдэлийн 3 шугам унаж цахилгаан тасарсан ба аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

                   Мөн хөдөөгийн 6 өрхийн гэр нь нурж дарагдан, 3 айлын гэр босгох боломжгүй нурсан. Монголын Улаан Загалмай Нийгэмлэг үүссэн нөхцөл байдлын тухай мэдээлэл хүлээн авч Гамшгийн хөтөлбөрийн Говийн бүсийн төвөөс нэн тэргүүний тусламж шаардлагатай 30 өрхөд нийт 6 577 007,65 төгрөгний дулаан хувцас, хөнжил, хүнсний тусламж үзүүлэхээр боллоо.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..