Нийтэлсэн өдөр: 2015.04.15, лхагва
МУЗН-ийн Дунд шатны хорооны дарга нарт Байгууллагын хөгжлийн талаархи 2015 оны ээлжит сургалтыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн сард батлагдагсан Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа танилцуулсан. Мөн Японы Сэндай хотод болсон дэлхийн гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын хурлын талаар мэдээлэл хүргэсэн юм.
Мөн үндсэн дөрвөн хөтөлбөрийн үйл ажиллагааны шинэчлэлийн тухай тус бүрийн зөвлөхүүд мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо.
Дунд шатны хороонд хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн минимум стандартыг энэ жилээс хэрэгжүүлэхээр боловсруулж байгаа. Энэхүү стандартад тавигдах шаардлагыг Дунд шатны хорооны дарга нараар хэлэлцүүллээ.
Тухайлбал, жил бүр хичээн хүнийг гамшгийн эрсдлийн сургагч багшаар бэлтгэх тоо, нийгмийн халамжийг хүргэх давтамж, хамрах хүрээ гээд хөтөлбөр тус бүр 10 шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тооцож гаргаж байна. Дунд шатны хороо бүрийн хүчин чадал, хөгжил харилцан адилгүй учраас стандартыг ийнхүү хэлэлцүүлснээрээ үйл ажиллагаагаа бодитоор явуулах боломжийг бүрдүүлж, үнэлэлт, шалгуур үзүүлэлтийг уян хатан байлгаж, харилцан ярилцаж чадлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга жил бүр Дунд шатны хорооны дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Тиймээс эхний өдрийн сургалтын дараа үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа болсон.
Дунд шатны хорооны дарга нар сургалтын дараагийн хоёр өдөр тендерт хэрхэн оролцох, бичиг баримтыг хэрхэн бүрдүүлэхэд суралцаж байна.
ТСургалт гурван өдөр үргэлжилсний дараа тэд Хэнтий, Дорнод аймаг болон Манжуур гэсэн маршутаар туршлага солилцах аялалд оролцоно.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..