Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба
Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дунд хугацааны стратеги батлагджээ. Энэхүү 2015-2017 он хүртэл хэрэгжих стратеги нь ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагууд хамтран ажиллах юм.
Харин МУЗН стратегийг хэрэгжүүлэхэд тус аймгийн Улаан загалмай хороогоор дамжуулан ДЭМБ-тай хамтран тэргүүлэх түнш байгууллагын байр сууринаас ажиллана.
Өмнөговь аймгийн Улаан загалмай хороо нь НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучууд, хөдөлгөөнт хүн ам, эрсдэлт бүлгийн хүн амыг ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх” төслийг хэрэгжүүлж байна. Мөн урьд нь олон нийтэд тулгуурласан эрүүл мэнд, анхны тусламж болон бусад эрүүл мэндийн төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай хороо юм. Цусны донорын чиглэлээр ч аймгийн БОЭТ-тэй хамтран идэвхтэй ажиллаж байна.
Аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратегийн нээлтийн ажиллагаа Даланзадгад хотод болж, Эрүүл мэнд, спортын яам , аймгийн Засаг даргын тамгын газар , эрүүл мэндийн байгууллагууд , ДЭМБ , НҮБ-ын Хүн амын сан , “Оюу толгой” ХХК болон бусад төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцжээ. МУЗН-ийг төлөөлөн Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн зөвлөх Б.Гантулга оролцоод ирэв.