Нийтэлсэн өдөр: 2015.02.26, пүрэв
Н.Энхболд Хансеогийн Их сургуулийн хүндэт доктор боллоо
МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ сарын 24-27-ны өдрүүдэд БНСУ-д айлчилж байна.
Тэрбээр тус улсын нэр хүнд бүхий Хансеогийн Их сургуульд зочилж, Төрийн захиргааны удирдлагын ухааны Хүндэт докторын цол гардаж авлаа.
Мөн Н.Энхболд айлчлалын хоёр дахь өдрөө БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын үйл ажиллагаатай танилцахаас гадна Улаан загалмай нийгэмлэгийн харъяа Яаралтай түргэн тусламжийн төвд зочилно.
Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа