Бид ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

МУЗН сар шинийн босгон дээр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа ахмад  улаан загалмайчдаа хүлээн авч, цагаан сарын тавгын идээ зэрэг бэлэг сэлтийг өгсөн юм.   Тэд залуу цагтаа хамт ажиллаж байсан нөхдүүдтэйгээ   халуун яриа өрнүүлж, өнөөгийн МУЗН-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх, төрийн бодлогоор  дэмжиж ажиллахын чухлыг  онцолж байв.  Мөн Улаан загалмайн үйл ажиллагаа шинэчлэгдэж, олон улсын төвшинд хүрч, ажиллаж чадаж байна гэсэн урмын сайхан үгээр мялаасан юм.